7.2 дугаар зүйл
Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль зөрчих
1. Хуульд заасан:
1.1. хөрс хамгаалах;
1.2. цөлжилтөөс сэргийлэх;
1.3. цөлжилттэй тэмцэх арга хэмжээний тухай журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.11Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.