3.7 дугаар зүйл
Баривчлах шийтгэл
Төлөвийн тэмдэглэгээтэй хэсэг:
Хувилбар
1. Зөрчил үйлдсэн хүнийг долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар тусгай зориулалтын байранд саатуулахыг баривчлах шийтгэл гэнэ.
2. Баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулна.
3. Баривчлах шийтгэл эдлүүлэх журмыг хуулиар тогтооно.
4. Шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, 0-3 насны хүүхэдтэй эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, арван найм хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, байнгын асаргаа шаардлагатай хүнийг асарч байгаа хүн, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалтад байгаа өвчтэй хүнд оногдуулахгүй.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5. Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу баривчлах шийтгэл оногдуулахгүй тохиолдолд нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох шийтгэл оногдуулж болно.
6. Хуульд заасан тохиолдолд баривчлах шийдвэр биелүүлэхийг хойшлуулж болно.
7. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед саатуулагдсан хугацааг баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцно.
8. Цэргийн алба хаагчид оногдуулсан баривчлах шийтгэлийг цэргийн ангийн саатуулан хорих байранд эдлүүлнэ.
Хүчингүй болсон8 дахь хэсэгОгноо: 2020.01.10
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9. Хэд хэдэн зөрчилд оногдуулсан баривчлах шийтгэлийн нийт хугацаа гурван сараас хэтрэхгүй байна.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
Нэмэлт, өөрчлөлт
5Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2026.07.03Шинэчлэн найруулсан
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2023.12.07Өөрчлөлт
/Энэ зүйлийн дугаарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2020.01.10Хүчингүй болсон
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
2020.01.10Нэмэлт
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
2017.05.11Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.