15.29 дугаар зүйл
Өмгөөллийн тухай хууль зөрчих
Хувилбар
1. Гадаад улсын өмгөөлөгч Өмгөөллийн тухай хуулийн 30.2-т заасан журмыг зөрчсөн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Өмгөөллийн нууцыг хадгалах үүрэгтэй этгээд уг нууцыг задруулсан, эсхүл, үрэгдүүлсэн, эсхүл хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлын тулд ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2019.10.18Нэмэлт
/Энэ зүйлийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./
2017.05.11Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.