15.16 дугаар зүйл
Монгол Улсын Төрийн ордны тухай хууль зөрчих
1. Төрийн ордонд:
1.1. хориглосон үйл ажиллагаа явуулсан;
1.2. хориглосон эд зүйл авч орсон, эсхүл орохыг завдсан;
1.3. төрийн ордны эд зүйлийг гэмтээсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт:
2.1. жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлсэн;
2.2. нэвтрэгчид саад хийсэн;
2.3. согтуугаар нэвтэрсэн, эсхүл хууль зөрчиж согтууруулах ундаа хэрэглэсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.11Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.