14.15 дугаар зүйл
Өргөн нэвтрүүлгийн тухай хууль зөрчих
Хувилбар
1. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь нэвтрүүлгийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмжийн сүлжээний найдвартай ажиллагаа, стандартын шаардлагыг хангаагүй бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
2. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлд зааснаас бусад төрөл, үйлчилгээ эрхлэх хүрээ, байршилд эрхэлсэн бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
3. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхийг хориглосон этгээд эрхэлсэн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
4. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч контент, бүтээлийг олон нийтэд түгээхийн өмнө насны ангиллын тэмдэглэгээг байршуулаагүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
5. Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч хүүхдийг хориотой, хүүхдэд хортой агуулгаас хамгаалах зорилгоор насанд хүрэгчдэд зориулсан тохиргоог идэвхжүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
6. Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдэгдэлд заасан хориотой болон хүүхдэд хортой агуулгыг өөрийн үйлчилгээнд хязгаарлах, хаах арга хэмжээг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
Нэмэлт, өөрчлөлт
4Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2024.01.17Нэмэлт
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
2023.01.06Нэмэлт
/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
2023.01.06Нэмэлт
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
2017.05.11Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.