10.31 дугаар зүйл
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль зөрчих
Хувилбар
1. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуульд заасан тайлан тэнцэл, мэдээ, мэдээллийг:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
1.1. нийтэд, эрх бүхий байгууллага, хувьцаа эзэмшигчид танилцуулах;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
1.2. тайлагнах;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
1.3. мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
2. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуульд заасныг зөрчиж:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
2.1. төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилсон, томилуулахаар нэр дэвшүүлж, санал болгосон, гүйцэтгэх удирдлагыг томилсон;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
2.2. төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагын цалин, урамшууллыг олгосон, гүйцэтгэлийн үнэлгээ хийгээгүй;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
2.3. төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагаар ажиллаж болохгүй нөхцөл байдал бий болсон талаар мэдээлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуульд заасныг зөрчиж:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3.1. алтан хувьцаа гаргасан, хугацааг сунгасан, бусдад шилжүүлсэн;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3.2. алтан хувьцаатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын шийдвэрт тавьсан Засгийн газрын хоригийг биелүүлээгүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
Нэмэлт, өөрчлөлт
4Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2026.07.02Нэмэлт
/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
2026.07.02Нэмэлт
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
2026.07.02Нэмэлт
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
2017.05.11Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.