10.30 дугаар зүйл
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль зөрчих
Хувилбар
1. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн санхүүжилт, төсвийн мэдээлэл, тайланг тогтоосон хугацаанд нь хүргүүлээгүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
2. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 28.2-т заасан үүргээ гүйцэтгээгүй хуулийн этгээдээс учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
Нэмэлт, өөрчлөлт
3Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2022.12.09Нэмэлт
/Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
2022.12.09Нэмэлт
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
2017.05.11Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.