10.13 дугаар зүйл
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль зөрчих
Хувилбар
1. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүй гадаадын иргэн, харьяалалгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлсэн бол зөрчлийг арилгуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2. Хуульд заасны дагуу гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг төлөөгүй, эсхүл хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй гадаад ажилтныг зөвшөөрөлгүйгээр өөр байгууллагад шилжүүлэн хөдөлмөр эрхлүүлсэн, эсхүл хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрөл авснаас өөр зорилго, байршилд ажил үүрэг гүйцэтгүүлсэн бол зөрчлийг арилгуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3. Гадаад ажилтныг хуульд заасан сургалтад хамруулах, эсхүл эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах үүргээ биелүүлээгүй бол зөрчлийг арилгуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4. Зуучлагч нь зуучлуулагчтай зуучлалын гэрээ байгуулаагүй, эсхүл зуучлуулагчаас хуулиар зөвшөөрөөгүй төлбөр, хураамж, дэнчин, эсхүл барьцаа авсан бол хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5. Тусгай зөвшөөрөлгүй этгээд Монгол Улсын иргэнийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд, эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ үзүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
Нэмэлт, өөрчлөлт
3Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2026.07.03Шинэчлэн найруулсан
/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2026.07.03Шинэчлэн найруулсан
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2017.05.11Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.