7.6 дугаар зүйл
Торгох шийтгэлийг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх
Хувилбар
1. Шийтгэлийн хуудсанд заасан торгох шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэх шийдвэр нь торгох шийтгэлийг хөнгөрүүлсэн нөхцөлд хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
2. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд торгох шийтгэлийг энэ хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд багтаан бүрэн төлнө.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
3. Зөрчил үйлдсэн хүн Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийг биелүүлээгүй бол эрх бүхий албан тушаалтан нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солих саналаа оршин суугаа /оршин байгаа/ газар, эсхүл тухайн зөрчил гаргасан харьяаллын шүүхэд хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
Нэмэлт, өөрчлөлт
3Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2023.12.07Нэмэлт
/Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
2023.12.07Нэмэлт
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.