6.10 дугаар зүйл
Зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгах
Төлөвийн тэмдэглэгээтэй хэсэг:
Хувилбар
1. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
1.1. зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох;
1.2. шийтгэл оногдуулах;
1.3. Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа бол шийтгэлээс чөлөөлөх.
2. Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
/Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3. Энэ зүйлийн 1.3 дахь заалтад заасны дагуу арван найман насанд хүрээгүй холбогдогчийг шийтгэлээс чөлөөлөхдөө түүний хувийн байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлд заасан журмаар тогтоосон байна.
Хүчингүй болсон3 дахь хэсэгОгноо: 2020.01.10
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Нэмэлт, өөрчлөлт
3Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2025.07.09Өөрчлөлт
/Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2020.01.10Хүчингүй болсон
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.