3.2 дугаар зүйл
Хохирогч
1. Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.
2. Хохирогч дараахь эрхтэй:
2.1. өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах;
2.2. эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;
2.3. зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох;
2.4. эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах;
2.5. нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх;
2.6. зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах;
2.7. зөрчлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах;
2.8. зөрчлийн хэрэгтэй танилцах;
2.9. хуульд заасан бусад.
3. Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно.
4. Хохирогч дараахь үүрэгтэй:
4.1. шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх;
4.2. зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх;
4.3. зөрчлийн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.