3.1 дугаар зүйл
Холбогдогч
1. Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.
2. Холбогдогч дараахь эрхтэй:
2.1. ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх;
2.2. өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах;
2.3. эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;
2.4. хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах;
2.5. зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах;
2.6. эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах;
2.7. өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах;
2.8. нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх;
2.9. зөрчлийн хэрэгтэй танилцах;
2.10. хуульд заасан бусад.
3. Холбогдогч дараахь үүрэгтэй:
3.1. шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх;
3.2. шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
3.3. зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх;
3.4. оролцогчид нөлөөлөхгүй байх.
4. Холбогдогчийн энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь түүнд эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.