1.9 дугаар зүйл
Зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдол
Хувилбар
1. Дараахь тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй:
1.1. зөрчлийн шинжгүй;
1.2. Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн;
1.3. тухайн зөрчилд хариуцлага тооцсон хуулийн зүйл, хэсэг, заалт хүчингүй болсон;
1.4. зөрчил үйлдсэн хүн нас барсан;
1.5. тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол.
1.6. Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаас бусад зөрчил үйлдсэн этгээд нь арван зургаан насанд хүрээгүй бол;
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.7. Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн этгээд нь арван дөрвөн насанд хүрээгүй бол.
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2020.01.10Нэмэлт
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.