Хууль хэрэглэх журам
Шүүхийн практик
Нэр томьёо
10“ПРОКУРОР” гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.18/
“ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.36/
“ШҮҮХИЙН ШИЙДВЭР” гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.4, 22.5-д заасныг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.33/
“ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ” Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай, нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх ажил гэнэ. /1997.12.19-ны Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 2/
“МӨРДӨН БАЙЦААЛТ” гэж Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг тогтоох зорилгоор явуулж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1.1/
“ЯЛЛАГДАГЧ” гэж Эрүүгийн хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1/
“ОРОЛЦОГЧ” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.13/
“ХУУЛИЙН ЭТГЭЭД” гэж өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 25.1/
“ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг, /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 5.5.1/
“ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН” /Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэгт заасан/ гэж хуульд заасны дагуу мөрдөн шалгах, хэрэг бүртгэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий хүнийг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 13.8/
Нэмэлт, өөрчлөлт
1Хууль батлагдсан үеийн анхны найруулга.