7 дугаар зүйл
Шинжилгээ хийлгэх шийдвэр гаргах
7.1. Шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 4.1.7-д заасан эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх шийдвэр гаргана.
7.2. Шинжилгээ хийлгэх шийдвэрийг шинжилгээний төрөл тус бүрээр гаргана.
7.3. Шинжилгээ хийлгэх шийдвэрт дараах зүйлийг тусгана:
7.3.1. шинжилгээ хийлгэх үндэслэл;
7.3.2. шинжилгээний төрөл, хэлбэр;
7.3.3. энэ хуулийн 16.7-д заасан жишиг хугацааны хүрээнд тогтоосон шинжилгээ хийлгэх хугацаа;
7.3.4. шинжилгээ хийх байгууллагын нэр;
7.3.5. шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр шинжилгээ хийлгэх бол байгууллага, шинжээчийн нэр;
7.3.6. шинжээчид тавих асуулт;
7.3.7. хэмжээ, хаяг, байршил зэрэг шинжилгээний объектын талаарх мэдээлэл.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2022.12.23Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.