66 дугаар зүйл
Албанаас халах
66.1. Шинжилгээний байгууллагын алба хаагчийг дараах тохиолдолд албанаас хална:
66.1.1. өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн;
66.1.2. гэм буруутай болох нь нотлогдож, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
66.1.3. энэ хуулийн 56.2-т заасан шаардлагыг хангаагүй болох нь илэрсэн;
66.1.4. Монгол Улсын харьяатаас гарсан, иргэний давхар харьяалалтай нь илэрсэн.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2022.12.23Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.