50 дугаар зүйл
Мэргэжилтний эрх, үүрэг
50.1. Мэргэжилтэн дараах эрхтэй:
50.1.1. өөрийн оролцож байгаа ажиллагаатай холбогдуулан асуулт тавих;
50.1.2. техник хэрэгсэл, төхөөрөмж ашиглах;
50.1.3. өөрийн оролцсон мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах хүсэлт гаргах;
50.1.4. албан үүргийнхээ хувиар оролцсоноос бусад гүйцэтгэсэн ажлын хөлс, зардлыг авах;
50.1.5. өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулах хүсэлт гаргах;
50.1.6. хуульд заасан бусад.
50.2. Мэргэжилтэн дараах үүрэгтэй:
50.2.1. эрх бүхий этгээдийн дуудсанаар хүрэлцэн ирж, өөрийн оролцсон мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан мэдүүлэг өгөх;
50.2.2. өөрийн оролцсон мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудлаар оролцогчийн асуултад хариулах, тайлбарлах;
50.2.3. өөрийн оролцсон мөрдөн шалгах ажиллагааны нууцлалыг задруулахгүй байх;
50.2.4. хуульд заасан бусад.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2022.12.23Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.