41 дугаар зүйл
Хүний биед шинжилгээ хийх үндэслэл
41.1. Эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний биед шинжилгээ хийж болно.
41.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр, эсхүл иргэний, захиргааны хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүний биед шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 4.1.7-д заасан этгээд шинжилгээ хийлгэх шийдвэр гаргана.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2022.12.23Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.