88 дугаар зүйл
Төлбөр гаргуулж болохгүй орлого
88.1. Төлбөр төлөгч-иргэний дараахь орлогоос төлбөр гаргуулж болохгүй:
88.1.1. гамшиг, аюулт үзэгдэл, осол, онцгой нөхцөл байдлын улмаас үзүүлж байгаа тусламж, тэтгэлэг, хандив;
88.1.2. илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс, нэг удаагийн урамшуулал, ажлаас халагдсаны тэтгэмж;
88.1.3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу олгож байгаа хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж;
88.1.4. донорт олгож байгаа нөхөх олговрын мөнгө;
88.1.5. нэмэгдэл хоол, амралт, сувиллын эмчилгээ, хиймэл эрхтэн хийлгэхэд зориулан олгосон зардал;
88.1.6. хөгжлийн бэрхшээлтэй иргэний, тэжээн тэтгэгчээ алдсаны тэтгэмж, тэтгэвэр;
88.1.7. хүүхдийн болон сургалтын байгууллагын тэтгэлгийн мөнгө;
88.1.8. эрүүл мэндэд учруулсан хохирлын нөхөн төлбөр;
88.1.9. хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу олгож байгаа тэтгэмж, тэтгэлэг.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.