87 дугаар зүйл
Төлбөр гаргуулж болохгүй хөрөнгө
87.1. Төлбөр төлөгч-иргэний зайлшгүй хэрэгцээт дараахь хөрөнгийг төлбөрт хураан авч болохгүй:
87.1.1. зайлшгүй хэрэгцээт хоол, хүнс, гал тогооны хэрэгсэл;
87.1.2. улирал бүрийн нэг ээлжийн хувцас;
87.1.3. хүйтний улиралд хэрэглэх түлээ, түлш;
87.1.4. мал аж ахуй болон газар тариалан эрхэлдэг бол хүн амын амьжиргааны доод түвшинтэй тэнцэхүйц тооны мал, тариалах үр;
87.1.5. төлбөр төлөгч-иргэн мэргэжлийнхээ ажил, үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардагдах эд юмс.
87.2. Энэ хуулийн 87.1.5-д заасан эд юмсын үнэ нь гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн хэмжээнээс өндөр байгаа тохиолдолд уг эд юмсыг орлуулах үнэ хямд зүйлээр сольж болно.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.