85 дугаар зүйл
Төлбөр авагчийн хөрөнгийн эрхийг бүртгүүлэх
85.1. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчид гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд шилжүүлсэн хөрөнгийн эрхийг бүртгүүлэх зорилгоор дараахь тохиолдолд зохих баримт, материалыг бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад хандана:
85.1.1. гүйцэтгэх баримт бичигт тухайн хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр заасан;
85.1.2. төлбөр авагч шийдвэр гүйцэтгэгчийн санал болгосноор төлбөр төлөгчийн хөрөнгийг төлбөрт суутган хүлээн авсан.
85.2. Энэ хуулийн 85.1-д заасны дагуу хөрөнгийг бүртгүүлэх зардлыг төлбөр авагч хариуцах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд тооцохгүй.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.