6 дугаар зүйл
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа
Хувилбар
6.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дараахь ажиллагаа хамаарна:
6.1.1. иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа /цаашид "иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа" гэх/;
6.1.2. захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа /цаашид "захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа" гэх/;
6.1.3. зөрчлийн хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа /цаашид "зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа" гэх/;
6.1.4. эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа /цаашид "эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа" гэх/.
6.2. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь шийдвэрийг үндэслэн явуулна:
6.2.1. иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаархи шүүхийн шийдвэр;
6.2.2. хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж;
6.2.3. Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын шүүх, олон улсын шүүх, арбитрын шийдвэр;
6.2.4. шүүхээр баталгаажуулсан цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, нотариатчийн мэдэгдэх хуудас, арбитрын шийдвэр;
6.2.5. шүүхээр баталгаажуулсан гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр;
6.2.6. шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж.
6.2.7. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
6.3. Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь шийдвэрийг үндэслэн явуулна:
6.3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-д заасан захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэр;
6.3.2. захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хуулийн хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамж;
6.3.3. хялбаршуулсан журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол;
6.3.4. шүүхийн зардал тогтоосон шүүгчийн захирамж.
6.4. Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь шийдвэрийг үндэслэн явуулна:
6.4.1. торгох шийтгэл оногдуулсан шүүгчийн шийтгэх хуудас;
6.4.2. зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулан хураан авах тухай шийдвэр;
6.4.3. хохирол, нөхөн төлбөр гаргуулах тухай шийдвэр;
6.4.4. албадан эмчилгээ, албадан сургалтад хамруулах тухай шүүхийн шийдвэр;
6.4.5. баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр;
6.4.6. гадаадын иргэнийг саатуулах тухай шүүхийн шийдвэр;
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.4.7. шүүхээс гүйцэтгэх хуудас олгосон бусад байгууллага, албан тушаалтны зөрчлийн хэргийн талаархи шийдвэр.
/Энэ заалтад дугаарт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.5. Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь шийдвэрийг үндэслэн явуулна:
6.5.1. хорих болон хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүхийн шийдвэр;
6.5.2. Эрүүгийн хуульд заасан албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр;
6.5.3. сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих, хязгаарлалт тогтоох тухай шүүгчийн захирамж.
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн хуулиар ", хязгаарлалт тогтоох" гэж нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
5Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2026.07.03Нэмэлт
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
2024.01.17Нэмэлт
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн хуулиар ", хязгаарлалт тогтоох" гэж нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
2020.01.10Нэмэлт
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
2020.01.10Өөрчлөлт
/Энэ заалтад дугаарт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.