47 дугаар зүйл
Төлбөртэй этгээдийн бүртгэл
Хувилбар
47.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага улсын хэмжээнд иргэний шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй этгээдийн талаархи мэдээллийг цахим бүртгэлд оруулж, төлбөртэй этгээдийн бүртгэл хөтөлнө.
47.2. Төлбөртэй этгээдийн бүртгэл хөтлөх, тодорхойлолт, лавлагаа гаргах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
47.3. Хүүхдийн тэтгэлэг төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй төлбөр төлөгчийн энэ хуулийн 47.1-д заасан мэдээлэл нээлттэй байна
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2026.07.03Нэмэлт
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.