33 дугаар зүйл
Талуудын эрх, үүрэг
Хувилбар
33.1. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дараахь эрхтэй:
33.1.1. иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах;
33.1.2. холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, тайлбар гаргах;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.1.3. иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах;
33.1.4. шийдвэр гүйцэтгэгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;
33.1.5. иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгахаас өмнө эвлэрэх.
33.2. Төлбөр төлөгч тодорхой үйлдэл хийх, эсхүл түүнээс татгалзах, эд хөрөнгө, мөнгийг шилжүүлэх, оршин суугаа /оршин байгаа/ газрын хаягийг өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэх болон гүйцэтгэх баримт бичиг, хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээнэ.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2024.01.12Өөрчлөлт
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.