297 дугаар зүйл
Галт зэвсэг хэрэглэх үндэслэл
297.1. Хорих ангийн алба хаагч дараахь тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно:
297.1.1. хоригдол оргон зугтсан, оргохыг завдсан;
297.1.2. өөрийн, бусад хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон;
297.1.3. хорих ангид зэвсэглэн, эсхүл бүлэглэн халдсан, эсхүл хорих ангийн алба хаагчийн галт зэвсгийг булаахаар довтолсон;
297.1.4. галт зэвсэг, эсхүл хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох бусад зүйлээр зэвсэглэсэн хоригдол зэвсгээ хураалгах шаардлагыг үл биелүүлсэн;
297.1.5. хуяглан хүргэж байгаа хоригдлыг суллахаар зэвсэглэн, эсхүл бүлэглэн довтолсон;
297.1.6. хорих ангид эмх замбараагүй байдал үүсч, хүний амь нас, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах нөхцөл байдал бий болсон;
297.1.7. зэвсэглэсэн, зэвсэг хэрэглэн эсэргүүцэж болзошгүй хоригдлыг баривчлах.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.