296 дугаар зүйл
Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх
296.1. Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх тухай шийдвэрийг хорих ангийн дарга, түүний эрх олгосноор тухайн ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан гаргана.
296.2. Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
296.2.1. хорих ангид бүлэглэн халдсан;
296.2.2. хорих ангийн дотоод журмыг бүлэглэн зөрчсөн, эсхүл хорих ангид гарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох.
296.3. Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг хэрэглэхийн өмнө дараахь арга хэмжээг авна:
296.3.1. боломжтой тохиолдолд прокурорт мэдэгдэх;
296.3.2. тусгай хэрэгсэл хэрэглэх тухай анхааруулж, хууль бус үйлдлээ зогсоохыг шаардах.
296.4. Энэ хуулийн 296.3.2-т заасан шаардлагыг биелүүлээгүй, эсхүл хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрах бодит аюул үүссэн тохиолдолд олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг шууд хэрэглэж болно.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.