294 дугаар зүйл
Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх
294.1. Нэг бүрийн тусгай хэрэгслийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
294.1.1. өөрийн, бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй аюулыг таслан зогсоох;
294.1.2. зэвсэглэсэн болон зэвсэг хэрэглэн эсэргүүцэж болзошгүй ялтан, хоригдлыг баривчлах;
294.1.3. хоригдол хорих ангийн алба хаагчийн тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн;
294.1.4. алба хаагчийн аюулгүйн тойрогт зөвшөөрөлгүй нэвтэрсэн;
294.1.5. хоригдлыг хуяглан хүргэх;
294.1.6. хяналтад байгаа хоригдол амиа хорлох, өөрийн бие махбодид гэмтэл учруулах, оргон зайлж болзошгүй бол тэдгээрээс урьдчилан сэргийлэх;
294.1.7. хорих байгууллага дотор гарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, хяналтдаа авах, хорих байгууллага доторхи аливаа хууль бус үйлдлийг таслан зогсоох, хорих байгууллагыг бүслэн хаасныг чөлөөлөх;
294.1.8. энэ хуульд галт зэвсэг хэрэглэхээр заасан бусад.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.