293 дугаар зүйл
Нэг бүрийн тусгай хэрэгсэл
Хувилбар
293.1. Нэг бүрийн тусгай хэрэгсэлд дараахь хэрэгсэл хамаарна:
293.1.1. гар, хөл, хурууны гав;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
293.1.2. хүлэг, ороох цамц, хөдөлгөөн хязгаарлах бусад хэрэгсэл;
293.1.3. бороохой;
293.1.4. цахилгаан гүйдлээр цохигч;
293.1.5. нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр;
293.1.6. резин болон хуванцар сумтай буу;
293.1.7. нэг бүрийн бусад тусгай хэрэгсэл.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2020.01.10Нэмэлт
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.