291 дугаар зүйл
Биеийн хүч хэрэглэх
291.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч биеийн хүчийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
291.1.1. алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн;
291.1.2. цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албадан хүргэх үед эсэргүүцэл үзүүлсэн;
291.1.3. нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхээр энэ хуульд заасан тохиолдолд.
291.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсноос бусад тохиолдолд хүүхэд, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүнд биеийн хүч хэрэглэхийг хориглоно.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.