281 дугаар зүйл
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах
Хувилбар
281.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна дараахь сахилгын шийтгэл оногдуулна:
281.1.1. цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах;
281.1.2. цол бууруулах;
281.1.3. цол хураан авах;
281.1.4. албан тушаал бууруулах.
281.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
281.3. Энэ хуулийн 281.1.2, 281.1.3, 281.1.4-т заасан сахилгын шийтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга оногдуулна.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2020.01.10Өөрчлөлт
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.