279 дугаар зүйл
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үнэмлэх, таних тэмдэг, хувийн дугаар бүхий тэмдэг
279.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас олгосон ажлын үнэмлэх, таних тэмдэгтэй байна.
279.2. Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 279.1-д зааснаас гадна хувийн дугаар бүхий тэмдэг хэрэглэнэ.
279.3. Энэ хуулийн 279.1, 279.2-т заасан ажлын үнэмлэх, таних тэмдэг, хувийн дугаар бүхий тэмдгийн загварыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга батална.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.