277 дугаар зүйл
Албанаас халах
277.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг дараахь тохиолдолд албанаас хална:
277.1.1. өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн;
277.1.2. санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
277.1.3. энэ хуулийн 270 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй болох нь илэрсэн;
277.1.4. Монгол Улсын харьяатаас гарсан, иргэний давхар харьяалалтай нь илэрсэн.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.