269 дугаар зүйл
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын санхүүжилт
Төлөвийн тэмдэглэгээтэй хэсэг:
Хувилбар
269.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага улсын төсвөөс санхүүжинэ.
269.2. Нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, газар зүйн байршил, дэд бүтэц, ял шийтгүүлсэн хүний болон гүйцэтгэх баримт бичгийн тоог харгалзан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтэц, орон тооны болон автомашин, техник, тусгай хэрэгслийн хангалт, тэдгээрийн эдэлгээний жишиг нормативыг Засгийн газар батална.
Хүчингүй болсон269.2 дахь хэсэгОгноо: 2020.01.10
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Эх сурвалж: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn · татсан 2026.11.17
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
269.3. Энэ хуулийн 11.3-т заасан хувийн өмчит хуулийн этгээдийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглахтай холбогдон гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд хуульд заасан тохиолдолд хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдээр нөхөн төлүүлнэ.
269.4. Энэ хуулийн 269.3-т заасан зардлыг тооцох, нөхөн төлүүлэх, санхүүжүүлэх, төлбөрөөс чөлөөлөх журмыг Засгийн газар батална.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2020.01.10Хүчингүй болсон
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.