268 дугаар зүйл
Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны чиг үүрэг
Хувилбар
268.1. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
268.1.1. хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
268.1.2. согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх;
/Энэ заалтад 2018 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
268.1.3. хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх талаархи гомдлыг шийдвэрлэх;
268.1.4. тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдэд хяналт тавих ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
268.1.5. хуульд заасан зарим төрлийн албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бусад байгууллагын ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
268.1.6. хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг боловсронгуй болгох арга хэмжээний талаар санал боловсруулах;
268.1.7. албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хүмүүжлийн нөлөө үзүүлэх, нийгэмшүүлэх чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжүүлэх.
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
3Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2020.01.10Өөрчлөлт
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2018.11.15Өөрчлөлт
/Энэ заалтад 2018 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.