264 дугаар зүйл
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн чиг үүрэг
Хувилбар
264.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
264.1.1. харьяалах хорих ангийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;
264.1.2. иргэний, зөрчлийн, захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, шүүхээр баталгаажуулсан бусад байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;
264.1.3. Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын болон олон улсын шүүх, арбитрын шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;
264.1.4. шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай холбоотой журам, стандарт, заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
264.1.5. байгууллага, алба хаагч, ажилтны аюулгүй байдлыг хангах, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
264.1.6. үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулах;
264.1.7. алба хаагчийн үйл ажиллагааны талаархи гомдлыг шийдвэрлэх;
264.1.8. хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд төлбөртэй этгээдийн бүртгэл, гүйцэтгэх баримт бичгийн тоо бүртгэл, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн цахим сан хөтлөх, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх;
264.1.9. баривчлах шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх.
264.1.10. согтуурах, мансуурах донтой хүн болон эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэх.
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2020.01.10Нэмэлт
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.