263 дугаар зүйл
Шийдвэр гүйцэтгэх албаны чиг үүрэг
Хувилбар
263.1. Шийдвэр гүйцэтгэх алба дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
263.1.1. шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
263.1.2. шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар нэгдсэн тоо бүртгэл хөтлөх цахим сан бүрдүүлэх, лавлагаа мэдээлэл олгох;
263.1.3. шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлыг шийдвэрлэх.
263.2. Шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгч байна.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2020.01.10Өөрчлөлт
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.