262 дугаар зүйл
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргын бүрэн эрх
Хувилбар
262.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
262.1.1. шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах;
262.1.2. шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах, биелэлтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
262.1.3. шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд болон хорих байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст онцгой дэглэм тогтоох, албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, цуцлах;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
262.1.4. шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагчийн аюулгүй байдал, зэвсэг техник, тусгай хэрэгсэл, хувцас, бусад материалаар хангах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;
262.1.5. шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах;
262.1.6. шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлж гадаад, дотоодын байгууллагатай харилцах;
262.1.7. шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагчийн гүйцэтгэх ажил үүргийн хуваарийг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох;
262.1.8. шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аюулгүй байдлын түвшин, эрсдэлийн үнэлгээ хийх журмыг батлах;
262.1.9. хуульд заасан бусад бүрэн эрх.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2020.01.10Өөрчлөлт
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.