26 дугаар зүйл
Гүйцэтгэх баримт бичгийг гүйцэтгэхийг хойшлуулах
26.1. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй бол гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлийг баталгаажуулах шаардлагатай арга хэмжээ авсны үндсэн дээр төлбөр авагч, эсхүл төлбөрөө сайн дураар төлж барагдуулахаар гаргасан төлбөр төлөгчийн хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх баримт бичгийг гүйцэтгэх хугацааг 30 хүртэл хоногоор хойшлуулж болно.
26.2. Энэ хуулийн 26.1-д заасан хугацаанд энэ хуулийн 44.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулахаас бусад арга хэмжээ гүйцэтгэхгүй.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.