253 дугаар зүйл
Бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг суллах тухай санал гаргах
253.1. Бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдол Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсний дараа суллуулах тухай хүсэлтээ шүүхэд гаргана.
253.2. Хорих анги нь бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлын хувийн байдлыг тодорхойлж, энэ хуулийн 253.1-д заасан хүсэлтийн хамт хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор прокурорт хүргүүлнэ.
253.3. Хорих ангийн тодорхойлолт, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг суллах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.