252 дугаар зүйл
Хоригдлыг суллах үндэслэл
252.1. Хоригдлыг дараахь үндэслэлээр суллана:
252.1.1. шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын хугацаа дууссан, эсхүл хорих ялыг өөр төрлийн ялаар сольсон, эсхүл хорих ялаас өвчний учир чөлөөлсөн;
252.1.2. өршөөл, уучлал үзүүлсэн;
252.1.3. хорих ялаас хугацаанаас өмнө сулласан;
252.1.4. шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл цагаатгасан.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.