248 дугаар зүйл
Хорих анги дахь гүйцэтгэх ажил
248.1. Эрх бүхий алба хаагч гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хорих ангид гүйцэтгэх ажил явуулна.
248.2. Хорих ангид гүйцэтгэх ажил явуулах журам, зааврыг гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тагнуулын төв байгууллагын дарга шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргатай зөвшилцөн батална.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.