245 дугаар зүйл
Хорих ангийн биечилсэн хяналт, хамгаалалт
245.1. Биечилсэн хяналт, хамгаалалт, нээлттэй болон хаалттай хорих ангийн дохиолол, гадна хамгаалалтыг хорих ангийн алба хаагчдын хүчээр зохион байгуулна.
245.2. Хорих ангийн алба хаагч биечилсэн хамгаалалт, жижүүрийн үүргийг дөрвөн ээлжээр гүйцэтгэнэ.
245.3. Хамгаалалтын ажилтан нь хоригдол, хорих байгууллагад нэвтэрч байгаа хүний бие, эд зүйл, техник хэрэгсэлд өдөр, шөнийн аль ч цагт үзлэг, нэгжлэг хийнэ.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.