244 дугаар зүйл
Үүрэн холбооны хэрэгсэл ашиглахыг хориглох
244.1. Хорих ангийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хорих анги, түүний ойр орчимд үүрэн холбооны хэрэгслийн сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглана.
244.2. Энэ хуулийн 244.1-д заасан тоног төхөөрөмжийг суурилуулах, ашиглах журмыг хууль зүйн болон харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.