241 дугаар зүйл
Хорих ангийн аюулгүй байдлыг хангах
241.1. Хорих ангийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа нь дараахь төрөл, бүрэлдэхүүн хэсэгтэй байна:
241.1.1. аюулгүй байдлын удирдлага, зохион байгуулалт;
241.1.2. техникийн хяналт, хамгаалалт;
241.1.3. биечилсэн хяналт, хамгаалалт;
241.1.4. аюулгүй байдлын түвшин, эрсдэлийг үнэлэх;
241.1.5. гүйцэтгэх ажил.
241.2. Хорих ангийн харуул хамгаалалтын журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
241.3. Хорих байгууллагын алба хаагчийн аюулгүй байдлыг хангах аюулгүйн тойрог тогтоох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран батална.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.