238 дугаар зүйл
Хувийн чөлөөт цаг
238.1. Хорих ангийн дотоод журмын дагуу хоригдол хөдөлмөрлөх, амрах, хооллох болон нийгэмшүүлэх хөтөлбөрийн дагуу явагдаж байгаа сургалт хүмүүжлийн арга хэмжээнд оролцохоос бусад хугацааг чөлөөт цагт тооцно.
238.2. Чөлөөт цагт хоригдол шашны зан үйл үйлдэх, хорих ангийн боломж нөхцөл, харуул хамгаалалтын нөхцөл, шаардлага, зэрэглэлд тохирсон спортын сонирхсон төрлөөр хичээллэх, ном, сонин унших, суралцах, хорих ангийн номын санг ашиглах боломжоор хорих анги хангана.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.