234 дугаар зүйл
Уулзалтын өрөө
234.1. Хорих анги нь хоригдол энэ хуульд заасан журмын дагуу түр хугацаагаар уулзалт хийхэд дүрс-бичлэгийн болон биечилсэн хяналт тавих, удаан хугацаагаар уулзалт хийхэд биечилсэн хяналт тавих боломж бүхий зориулалтын уулзалтын өрөөтэй байна.
234.2. Уулзалтын өрөө нь хоригдол болон уулзаж байгаа этгээдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байна.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.