229 дугаар зүйл
Сахилгын байрнаас гаргах
229.1. Хоригдлыг дараахь үндэслэлээр сахилгын байрнаас гаргана:
229.1.1. сахилгын байранд хорих хугацаа дууссан;
229.1.2. хоригдлыг сахилгын байранд үндэслэлгүйгээр хорьсон тухай прокурорын шийдвэр гарсан;
229.1.3. хорих ангид онцгой байдал зарласан, эсхүл хоригдол эрүүл мэндийн хойшлуулшгүй туслалцаа авах шаардлагатай болсон.
229.2. Энэ хуулийн 229.1.3-т заасан үндэслэл арилсан бол сахилгын байранд хорих сахилгын шийтгэлийг нөхөн эдлүүлэх эсэхийг хорих ангийн дарга шийдвэрлэнэ.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.