226 дугаар зүйл
Нээлттэй хорих ангид шилжүүлэх санал гаргах
Хувилбар
226.1. Сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хөдөлмөрлөх үүргээ биелүүлж урамшуулал авч, хорих анги дахь сургалт, нийгэмшүүлэх ажилд идэвхтэй оролцож байсан хоригдол Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хугацаанаас 1 жилийн өмнө нээлттэй хорих ангид ял эдлүүлэх саналыг энэ хуулийн 224.2-т заасан зөвлөлөөр хэлэлцэж, саналаа прокурорт, прокурор үндэслэлтэй гэж үзвэл шүүхэд хүргүүлэн шийдвэрлүүлнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2020.01.10Өөрчлөлт
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.