223 дугаар зүйл
Хоригдлыг урамшуулах
223.1. Хорих ангийн дэг журмыг чанд сахиж, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлсэн хоригдлыг хорих ангийн даргын шийдвэрээр дараахь хэлбэрээр урамшуулна:
223.1.1. энэ хуульд заасан түр, удаан хугацааны уулзалтын тоог 45 хоногт тус бүр нэгээр нэмэгдүүлэх;
223.1.2. хуульд заасан журмын дагуу шагналын хоног олгох;
223.1.3. хорих ангийн дотоод журмын дагуу хориглоогүй үнэ бүхий эд зүйлээр урамшуулах.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.