222 дугаар зүйл
Хорих анги дахь албадан сургалт
222.1. Хорих анги нь монгол хэлээр уншиж, бичиж чадахгүй Монгол Улсын иргэн-хоригдолд монгол хэл, бичиг үсэг эзэмшүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундаа хэрэглэх зуршилтай хоригдлын зан үйлд нөлөөлөх сургалтыг зохион байгуулна.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.